2011-02-17
Ургацын далай
ур
Монголын радиогоор "Ургацын далай" дуу эгшиглэхэд, тариан талбайд трактор комбайнуудын дуу хvнгэнэж, vтрэм уринш хураах ногоочдын нөр их хөдөлмөр өөрийн эрхгvй сэтгэлд бууна. Ийн намрын налгар өдрvvдэд тариаланчид ажлынхаа голыг нугалж шинэ ургацын ногоогоо худалдаалахаар их хотыг зорьдог. Нийслэлчvvд бид ч энэ цагаар хямд ногоо худалдан авч өвлийнхөө хvнсийг бэлтгэнэ. Энэ жил манай улсын хэмжээнд 13 мянган га газарт vр тариа, хvнсний ногоо тарьж, 150 мянган тонн төмс, хvнсний ногоо хураан авах аж. Ургацын хувьд ч сvvлийн 16 жилд байгаагvй өндөр хувьтай гарсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө бид ийм таатай мэдээ сонсоод сэтгэл өег сууж байлаа. Гэтэл тэнгэрийн ааш зан тийм их хувирамтгай болсон юм уу, цөөхөн хэдэн монголчуудын маань амны хишиг ар дээрээ гарсан юм уу хэдхэн хоногийн өмнө хvлээж авсан дээрх мэдээ шувуу шиг нисээд явчихлаа. Сvvлийн арван жилд болоогvй гамшиг хоёр хоногийн дотор болж улсын хэмжээнд нийт 170 мянга 247.5 га тариалангийн талбай цасанд дарагдан энэ жилийн авах ургацын 62 хувь салхинд хийслээ. Тухайлбал Төв аймагт 2170 га төмс хvнсний ногооны талбай цасанд хучигдсан бол Дархан-Уул аймагт 2260 га газар, Сэлэнгэ аймагт 96 мянга 961 га, Булган аймаг 250 га тариалангийн талбай тус тус цасанд хучигдсан байдалтай байна. Дээрх долоон оронтой тоо бvхий га талбайгаас хэчнээн хувийн ургац хураахыг одоогоор бид мэдээлэх арга алга. Учир нь гамшгийн байдал vргэлжилсээр байгаа. Ногооны ченжvvдиин алтан боломж "Чоно борооноор" гэдгийн vлгэрээр гамшгийн vеэр ногооны ченжvvд Дархан, Сэлэнгийн бvс нутгаар явж газар дээрээс нь ногоог бөөний vнээр 120-250 төгрөгөөр худалдан авч, нөөцөлж байгаа тухай мэдээлэл ч чих дэлссээр байна. Тэд дараа нь нийслэлийн хvнсний зах, дэлгvvрээр 1000-1500 төгрөг хvртэл vнэ "хадааж" борлуулдаг тухай хэрэглэгчид ярьж байна. Тариаланчдын хувьд ногоогоо нөөцлөх зоорьгvйн улмаас ийн ногооны ченжvvдэд гамшгийн мэдээ чимэгтэй сонсогдож, хуй салхитай уралдан хөдөөг зорьсон биз. Хэдийгээр энэ нь зах зээлийн хуулиар зохицуулагдаж байгаа ч хөдөө хөхөрч гадаа гандаж зуны гурван cap амсхийх чөлөөгvй ажилласан ногоочдын хувьд сэтгэл дундуур vлддэг тухай Сэлэнгийн хөгжлийн сангаас зохион байгуулсан " Монгол ургац-2009" vзэсгэлэнд оролцож буй ногоочид ярьж байлаа. Тэдний яриагаар энэ жил ногооны vнэ ханш төдийлөн нэмэгдээгvй гэнэ. Өнөөдрийн байдлаар гамшгийн мэдээтэй зэрэгцээд ногоочид vнээ хараахан нэмсэнгvй. Хятад төмсийг монгол vрийн төмс болгох шинэ арга дэлгэрчээ Хvнсний ногооны ченжvvд багахан хурааж авсан ургацыг нь нөөцлөхийн хажуугаар залилан хийх хvнсний худалдаачдын тоо олширсоор. Бид "Барс" худалдааны төвөөр ороход лангууны дэргэд хоёр эрэгтэй шуудайнд төмс хийчихсэн, байдаг хvчээрээ сэгсэрч зогсоо харагдсан. Ямар учиртайг нь танил худалдагчаасаа сонирхон асуувал тэрбээр хятад төмсийг ширvvн материалтай шуудай эсвэл уутанд хийж сэгсрэхэд хальс нь унаж, яг л шинэ ургацын төмс шиг болдог гэнэ. Дээрх хоёр нөхөр хятад төмсийг өндөр vнэтэй элит vрийн төмс болгон "vйлдвэрлэж" байгаа нь тэр аж. Ийн ногооны зальжин худалдаачид бидэнд молиго vмхvvлэн монгол хөрсөнд тарьсан шинэ ургацын ногоо хэмээн зардаг байна. Тэд арай дээхнэ vед хятад vрийн төмсийг хар шороонд өнхрvvлэн зардаг байсан бол тэрхvv арга нь хуучирч шинэ арга дэлгэрчээ. Тус төвд төмс, хятад монгол vрээр тарьсан эсэхээс хамаараад 400-800 төгрөг, манжин 400-550 төгрөг, лууван 500-600 төгрөг, манжин 400-500 төгрөг, сонгино 800-1500 төгрөг, шар манжин 400-500 төгрөг, өргөст хэмх 1500-1800 төгрөг, улаан лооль 3500 төгрөг, чинжvv 1500 төгрөг тарвас 800-1200 төгрөгийн vнэ ханштай байлаа.Хvнсний ногоо "төмс" хамгийн хямдаар эрх чөлөөний талбай дээр борлуулагдаж байна. Бид хэд хэдэн хvнсний захуудаар явсан боловч хvнсний ногооны vнэ ханшинд хол зөрөө байсангvй. -Харин эрх чөлөөний талбайн өмнөх талбайд гарч буй vзэсгэлэн худалдаанд хvнсний өргөн хэрэглээний ногоо бусад захуудаас арай хямд байлаа.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax