2011-02-17
Нар сар

Он жил улиравч сэтгэл минь хувирахгүй Ондоо нэгнийг хайрлаж зүрх минь урвахгүй Орчлонд зөвхөн чи минь сайхан болохоор өөр нэгэнд нүд минь хууртахгүй Орь залуу насныхаа цохилтыг дуустал чамаас би хагацахгүй * * * * * чи минь наддаа сайхан болохоор чимээгүй ирсэн жаргал минь болохоор чимэг гоёлгүй дурлал минь болохоор чамайг би хайрладаг юм * * * * * * Чамайг би алдмааргүй байна Хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна Чангаас чанга гараас чинь атгачихаад Хаашаа ч явуулалгүй хажуудаа байлгамаар байна * * * * * Хэзээ ирэхийг чинь мэдэхгүй ч чамайг би хүлээсээр Хайр дурлалаасаа урвасан өөрийгөө би зүхсээр Хажууд минь суугаад намайг тэврэхийг чинь хүссээр Хоног өдрийг тоолон байж чамайг би харуулдсаар * * * * * Хайр чи надад хамаагүй эрт ирсэн ч Хайрлаж дассан хүнд минь хожуу учран иржээ * * * * * Чамтай уулзах мөчөө хуруу даран хүлээж Чамайг харах үеэ сэтгэл догдлон харуулдаж Чиний сэтгэлийн үгийг зүрхэндээ хүлээж Чамд л хайртай гэдгээ хэлэхсэн гэж яарч байна
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax